БНХАУ коронавирустэй тэмцэхийн тулд хилээ хааж, бүх нийтийг шинжилгээнд хамруулж, удаан хугацаанд хөл хорих тэг-Ковид бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Уг бодлогыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн АНУ-ын алдарт Таймс Скуэрт Хятадын уран бүтээлч гудамжны үзүүлбэр үзүүлжээ.
Чикагогийн урлагийн сургуулийн төгсөх ангийн оюутан 28 настай Жишен Ву халдвараас сэргийлэх хамгаалалтын хувцас 27 ширхгийг давхарлаж өмссөн байна. Түүний хэлснээр уг хамгаалалтын хувцас хятад хүн бүрийн дурсамж, туршлагад тод үлджээ.
Ву 100 ширхэг хамгаалалтын хувцас давхарлаж өмсөхөөр эхэндээ төлөвлөж байсан боловч ердөө 27 ширхийг л өмсөж чадсан байна. Түүний хамар, амнаас бусад бүх хэсэг дарагдаж хөдөлж чадахгүй болжээ. Цаг орчим үргэлжилсэн гудамжны үзүүлбэрийнхээ төгсгөлд газарт унаж, хувцсаа тайлахад хөлөрч сульдсан байдалтай байгаа нь Хятадын Засгийн газрын ковидын эсрэг бодлого ард иргэдийг хэрхэн доройтуулж буйг харуулсан байна.
Эх сурвалж: CNN