Орхон аймгийн Баян-Өндөр сумын .... багийн “Мод үржүүлэг”-ийн хажууд цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур баганад (Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн) хүн авирч байна гэсэн дуудлагыг 10 сарын 19-ний өдрийн 15:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид очиж тус сумын харьяат иргэн Х /32 настай, эмэгтэй/-г эсэн мэнд буулгасан байна.
Эх сурвалж: ОБЕГ