Цаг үеийн мэдээ

Индонези улсад ханиадны сиропон эмийн гаж нөлөөнөөс болж он гарснаас хойш 99 хүүхэд амиа алдсаны дараа бүх төрлийн сиропон болон шингэн эмийн худалдаа, борлуулалтыг улс даяар хориглоод байна. Индонези улсаас гадна Гамби улсад хэдхэн долоо хоногийн өмнө ханиадны сиропон эмээс болж 70 орчим хүүхэд нас барсан тухай мэдээлжээ.

Индонезийн Засгийн газар сиропон төрлийн эмээс хүүхдийн бөөрийг гэмтээдэг найрлага илэрсэн гэж мэдээлсэн байна. 99 хүүхдийн аминд хүрсэн сиропон эмийг гаднаас импортолсон уу, дотоодын үйлдвэрийнх байсан уу гэдгийг мэдээлээгүй байна. 

Нас барсан хүүхдүүдээс гадна дахин 200 орчим хүүхдэд бөөрний цочмог гэмтэл илэрсэн гэж эрүүл мэндийн ажилтнууд мэдэгджээ. Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь таваас доош насны хүүхдүүд байгаа аж. 

ДЭМБ энэ сарын эхэнд Гамби улсад нас барсан 70 хүүхдийн үхлийн шалтгаан ханиадны эсрэг дөрвөн төрлийн сиропон эм байсныг тогтоосон тухай мэдээлжээ. ДЭМБ тэдгээр эмүүдийг Энэтхэгийн эмийн компанид үйлдвэрлэсэн бөгөөд диэтилен гликол бо этилен гликол их хэмжээгээр агуулагдсан болохыг тогтоосон байна. Энэ нь бага насны хүүхдүүдийн бөөрний үйл ажиллагааг ноцтой гэмтээсэн байжээ. 

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа