НҮБ болон Туркийн зуучлалаар хийсэн "үр тарианы тохиролцоо"-ны гэрээг үл харгалзан Украины үр тарианы экспортод зохиомол саад учруулж байна гэж Киев буруутгаж байна. Украины ерөнхийлөгчийн хэлснээр ОХУ зориудаар саатуулж буй Хойд Африк, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Азийн боомтуудыг чиглэх ёстой байсан 150 хөлөг онгоцны дараалал үүссэн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский:
"Манай үр тарианы санаачилгыг хэрэгжүүлэх явцад ОХУ-аас хамаарсан саатлын улмаас гурван сая тонн орчим хүнсний бүтээгдэхүүн дутуу экспортолсон. Энэ бол арван сая хүний жилийн хэрэглээ юм" гэж энэ тухай Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский аравдугаар сарын 21-нд хэлсэн үгэндээ дурджээ.
Үр тарианы тохирооцооны гэрээг сунгахад ямар ч саад байхгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өмнө нь мэдэгдсэн.
Харин ОХУ гэрээгээ сунгахаас татгалзах болсон шалтгаан нь түүнд Ираны дронуудыг хэрхэн нийлүүлсэнтэй холбоотой шалгалтаас шалтгаалсан байж магадгүй юм байна.
Эх сурвалж: Euronews