Цаг үеийн мэдээ

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч нар Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн гавал, тархины мэс заслын багийнхантай хамтран дүүрэгтээ анх удаа "Тархины хатуу хальсан доорх том цус хуралт, амьсгал зүрх судасны дутагдал" оноштой, биеийн байдал маш хүнд, тээвэрлэх боломжгүй  иргэнд хамтарсан мэс заслыг амжилттай хийжээ. 

Мэс заслыг ГССҮТ-ийн гэмтлийн эмч н.Энхтүвшин, н.Тэмүүжин, хагалгааны сувилагч н.Гантулга болон Налайх ЭМТ-ийн мэс заслын эмч Б.Сүхбаатар, Гэмтлийн эмч Б.Эрдэнэбадрах, Мэдээгүйжүүлгийн эмч С.Ариунзаяа, сувилагч С.Бижанаар, хагалгааны сувилагч Э.Болормаа, асрагч П.Алтантуяа зэрэг бүрэлдэхүүнтэй баг хамтран хийжээ. 

Өвчтөн Баянзүрх дүүргийн иргэн Б нь өнөөдрийн байдлаар дүүргийн эрчим эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Таны сурталчилгаа