Цаг үеийн мэдээ

ОХУ-ын байлдааны онгоц Сибирийн өмнөд нутагт иргэдийн оршин суух бүсэд унаж осолдсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Су-30 байлдааны онгоц Эрхүү хотод хоёр давхар байшин дээр унасан гэж мужийн захирагч Игорь Кобзев Телеграм хуудсанд нийтэлсэн байна.

Ослын улмаас онгоцонд байсан хоёр нисгэгч газар дээрээ амиа алджээ. Иргэд, оршин суугчид ослын улмаас гэмтэж бэртсэн болон амиа алдсан тохиолдол гараагүй байна.

Оросын Онцгой байдлын яамнаас тус онгоц сургуулилалтын нислэг хийж байсан гэжээ.

Цахим сүлжээнд тавигдсан зургаас харахад онгоц унаж осолдохоос өмнө шатаж, өтгөн хар утаа гарч байжээ.

Түүнчлэн Оросын Мөрдөн байцаах хороо уг осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, агаарын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн эсэхийг нягталж эхэлсэн байна. 

Сүүлийн долоо хоногт Су-30 байлдааны онгоц хоёр дахь удаагаа осолдсон тухай мэдээлэл цацагдлаа. Өнгөрсөн даваа гарагт Су-34 онгоц Украины ойролцоо Иеск хотод унаж 15 хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа