Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын дарга асан Ху Жинтао өнгөрсөн бямба гарагт хуралдааны танхимаас гарч явсан нь олон нийтийн анхаарлыг татаад байсан юм. Энэ талаар Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг тайлбар өгчээ.

Уг тайлбарт дурдсанаар эрх баригч Коммунист намын их хурлын хаалтын үеэр энэ жил 79 настай Ху Жинтаогийн биеийн байдал таагүй байсан учир түүнийг амраахын тулд туслах нь хажуугийн өрөөнд оруулсан гэжээ. Мөн түүний биеийн байдал одоо дээрдсэн хэмээн тайлбарласан байна. 

Энэ удаагийн их хурлаар Хятадын даргаар Ши Жиньпин улиран сонгогдож гурав дахь таван жилдээ улсыг удирдахаар болсон юм. Ши Жиньпиний өмнөх дарга Ху Жинтао танхимаас гарах дургүй байсан нь түүний биеийн байдал муудсан эсэхэд эргэлзээ төрүүлэх шалтгаан болсон гэж олон улсын хэвлэлүүдэд бичжээ. 

Ху Жинтаогийн төр удирдах хугацаанд БНХАУ гадаад улс орнуудад нээлттэй бодлого баримталж, шинэ санал санаачилгуудыг дэмжиж байсан гэж зарим эх сурвалжид дурджээ. Тухайлбал 2008 оны Бээжингийн Олимп гадны жуулчдыг татаж, мөн гадны хөрөнгө оруулагчдад боломж олгож, интернэт хэрэглээ илүү чөлөөтэй болсон зэргийг онцолсон байна. 

Эх сурвалж: ВВС, The Guardian 

 

Таны сурталчилгаа