Эрхүү хотод цэргийн нисэх онгоц хоёр давхар байшин дээр унасан тухай Эрхүү мужийн захирагч Игорь Кобзевын мэдэгдсэн байна.
Осолдсон онгоц нь туршилтын нислэг хийж байсан Су-30 онгоц юм. Хоёр нисгэгч хоёулаа нас барсан. Тэд бүхээгт агаарт байхдаа амьсгал боогдсон байх магадлалтай. Хөдөлгөөнгүй байсан гэх нисгэгчдийг осол болохоос өмнөхөн хоёр дахь Су-30 онгоцны багийнхан харсан байна. Одоогоор шархадсан болон газар дээрээ нас барсан хүмүүсийн талаар мэдээлэл алга байна.
Онгоц осолдсоны дараа гал гарч байшин бүхэлдээ шатжээ. Осолд өртсөн байшин нь хоёр айлын хувийн модон байшин гэдгийг Засаг дарга Кобзев тодотгожээ.
Тус бүс нутгийн Онцгой байдлын яамны мэдээлснээр түймрийн талбай 200 орчим ам метр талбайтай байсан. "Туршилтын нислэг хийх үеэр Су-30 онгоц осолдсон. Гал түймэр унтраах, аврах ангиуд ажиллаж байна. Мэдээллийг газар дээр нь тодруулж байна" гэж Онцгой байдлын яамны мэдээнд дурджээ.
Су-30 онгоцны сүйрлийн дараа Эрхүү хотын 150 орчим байшин цахилгаангүй болжээ.
Энэ нь өнгөрсөн долоо хоногт цэргийн онгоц унасан 2 дахь тохиолдол юм. 2022 оны 10-р сарын 17-нд ОХУ-ын Йейск хотод Су-34 онгоцны сүйрлийн улмаас 15 хүн амь үрэгдсэн юм.
Эх сурвалж: Настоящее время