Борис Жонсон Консерватив намын удирдах албан тушаалд нэр дэвших хүсэлтээ татан авчээ. Энэ нь Риши Сунак Их Британийн дараагийн Ерөнхий сайд болох нь өндөр магадлалтай гэсэн үг юм.
Борис Жонсон нам доторх санал хураалтад ялалт байгуулж, баасан гарагаас Ерөнхий сайдын суудалдаа эргэн ирэх бүрэн боломж байсан гэж үзэж байгаа ч “цаг нь болоогүй”, нам дотроо олон өрсөлдөгчидтэй, үр дүнтэй засаглах боломжгүй байна гэж үзжээ.
Намын даргын албан тушаалын төлөөх тэмцэлд 2020 оны 2-р сараас 2022 оны 7-р сар хүртэл Сангийн сайдаар ажиллаж байсан 157 гишүүнээр дэмжигдсэн Риши Сунак, болон Пенни Мордаунт байна. Түүнийг ердөө 25 хүн дэмжээд байгаа юм.
Жонсон хэлэхдээ "Хэдийгээр би Риши, Пенни хоёртой ярилцаж тохиролцон улс үндэстний эрх ашгийн төлөө нэгдэж чадна гэж найдаж байсан, гэвч бид харамсалтай нь үүнийг хийх арга замыг олж чадаагүй. Тиймээс өөрөө нэр дэвшихгүй байж тэдний хэн ялсныг дэмжинэ гэдгээ амлаж байна. Надад санал болгох зүйл байгаа, гэхдээ энэ одоогоор тийм ч тохиромжтой цаг биш гэж айж байна" гэж Борис Жонсон мэдэгдэлдээ дурджээ.
Орон нутгийн цагаар даваа гарагийн 14:00 цагаас өмнө Риши Сунакаас өөр нэр дэвшигч 100-аас доошгүй санал аваагүй тохиолдолд тэрээр автоматаар намын дарга болж, огцорсон Ерөнхий сайд Лиз Трассын оронд ажиллах юм.
Эх сурвалж: BBC