Дэлхийн хамгийн бохир хүн хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэрлэгдээд байсан Ираны даяанч Амау Хажи өнгөрсөн ням гарагт 94 насандаа таалал төгсжээ. Тэрээр өвдөхөөс сэргийлж 60 гаруй жилийн турш ус, саван огт хэрэглээгүй ч хэдхэн сарын өмнө анх удаа усанд орсон тухай мэдээлж байсан юм.
IRNA агентлагийн мэдээлснээр Амау Хажи Ираны Фарс мужийн Дэжгах тосгонд амьсгал хураажээ. Тэрээр газарт ухсан нүх, шавар байшингийн дунд амьдарч, амьтны ялгадсаар дүүргэсэн янжуурыг нэг дор олноор нь татаж, үхсэн амьтдын сэг зэмээр хооллож, бохир ус уудаг байсан ба цэвэр цэмцгэр байх нь өвчний үүсвэр гэж үздэг нэгэн байсан юм.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Амау Хажи бусдын дарамт шахалтаар усанд орсноосоо хойш бие нь өвдөж эхэлсэн гэжээ.
Эх сурвалж: The Guardian, ВВС