ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойш өнгөрсөн найман сарын хугацаанд Ерөнхийлөгч Владимир Путин анх удаа цөмийн туршилтыг үзэж сонирхсон байна. Өрнөдийн орнууд ОХУ-ыг буруутгаж, цөмийн дайн гарч болзошгүй тухай цуу яриа дэгдсэн энэ үед Путины цөмийн туршилт үзэж сонирхсон явдал нь олон улсын хэвлэлийнхний анхаарлыг татжээ.
Тэрээр хамгийн сүүлд Украин руу цэргээ оруулахаас тав хоногийн өмнө цөмийн туршилтыг үзэж буйгаа мэдээлсэн байна. Кремлийн дамжуулснаар Оросын арми өчигдөр Арктикаас алс дорнод руу баллистик болон далавчит пуужин харважээ.
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ удаагийн туршилт цэргийн командлалын зориулалттай ба дайсны цөмийн дайралтын хариуд стратегийн цөмийн цохилтоор хариу барих туршилт байсан хэмээн тайлбарлажээ. Тив хооронд харвах хүчин чадалтай Ярс пуужинг Москвагаас хойш 800 км зайтай Плесецк сансрын буудлаас, Синева баллистик пуужинг Баренцын тэнгисээс Камчатка мужийн Кура туршилтын бүс рүү харвасан байна. Пуужингууд бүгд байгаа оносон гэжээ.
Оросын тал Украиныг дайны талбарт бохир тэсрэх бөмбөг ашиглаж байна хэмээн буруутгаад байгаа. Энэ нь цацраг идэвхт бодис найрлагад нь багтсан тэсрэх бөмбөгийг хэлдэг байна. Гэвч Киев болоод Европын орнуудын зүгээс Оросын мэдэгдлийг хуурамч гэж батлаад байгаа юм. Харин Москва өөрөө бохир тэсрэх бөмбөг ашиглахаар бэлдэж байж болзошгүй хэмээн хариу сэрджээ.
Эх сурвалж: ВВС