Цаг үеийн мэдээ

Дэлхийн католик шашны төв Ватиканд болсон хурал дээр Ромын папаас дижитал болон сошиал медиа хэрэглээний талаар асуужээ. Хуралд оролцогчид болон номлогчдын өмнө Ромын пап цахим сүлжээгээр дамжуулан санваартнууд, тэр ч бүү хэл гэлэнмаа нар насанд хүрэгчдэд зориулсан кино, контент үзэх нь тэдний зүрх сэтгэлийн хүчийг сулруулах аюултай хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Энэ жил 86 настай дэлхийн католик сүм хийдийн тэргүүн Францис пап санваартнууд цахим сүлжээнд нэвтэрч болох ч хэрэггүй зүйлсэд цаг хугацаагаа дэмий алдаж болохгүй гэжээ. Нэн ялангуяа насанд хүрэгчдэд зориулсан контент, мэдээ мэдээлэл чөтгөрийг дууддаг тул гар утсан дээрээсээ ийм төрлийн мэдээллээ устгах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. 

Католик сүмд садар самууныг харуулсан насанд хүрэгчдэд зориулсан бүх зүйлийг ариун дагшин байдлыг эвдсэн гэмт явдал хэмээн сургадаг байна.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа