Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээний III шат буюу нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж, нээлтээ хийлээ. 

Тэмцээний нээлтийн ёслолд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Монголын шатрын холбооны төлөөлөл болон баг, сурагчид оролцлоо. 

“ИХ НҮҮДЭЛ” шатрын тэмцээнийг НЗДТГ, нийслэлийн Боловсролын газраас “Монгени” цогцолбор сургууль, Монголын шатарчдын холбоотой хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 1-12 дугаар ангийн сурагчдыг хамруулан 9 дахь жилдээ уламжлал зохион байгуулж байна. 

Тэмцээний III шат буюу нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн: 

• Баянгол дүүргийн Монгени цогцолбор сургууль, 47 дугаар сургууль 

• Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль, 14 дүгээр сургууль,

• Багануур дүүргийн Гүн Галуутай цогцолбор сургууль, Боловсрол цогцолбор сургууль 

• Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль ,

• Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль, 119 дүгээр сургууль

• Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль, 11 дүгээр сургууль, 131 дүгээр сургуулийн хамтарсан баг 

• Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургууль, Өнөр цогцолбор сургууль

• Хан-Уул дүүргийн Орхон Хасу дунд сургууль,115 дугаар сургууль

• Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль, 23 дугаар сургуулийн нийт 17 багийн 408 хүүхэд уран нүүдэл, оюун ухаанаараа өрсөлдөж, “Их нүүдэл” тэмцээний аваргаа тодруулна.

Таны сурталчилгаа