Цаг үеийн мэдээ

Төрийн Дум гурав дахь хэлэлцүүлгээр хүнд гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдож байсан иргэдийг дайчлахыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталлаа.

Харин насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, терроризмтой холбоотой гэмт хэрэг, барьцаалах, хууль бус зэвсэгт бүлэглэл зохион байгуулах, нисэх онгоц барьцаалах, цөмийн материалтай хууль бусаар харьцах, эх орноосоо урвах, гадаад улстай хамтран ажиллах, тагнуул хийх, төрийн хүний амь насанд халдах, эрх мэдлээ хэтрүүлж ашиглах хэргүүдэд уг зөвшөөрөл үйлчлэхгүй байна.

Хуульд мөн иргэний алба хааж байгаа иргэдийг дайчилгааны хугацаанд ОХУ-ын зэвсэгт хүчний иргэний албан тушаалд шилжүүлэхийг зөвшөөрөх тухай заажээ.

Мөн сайн дурынхны статус, эрх, цалин хөлс олгох журам болон бусад асуудлыг тодорхойлж хуулийг гурав дахь хэлэлцүүлгээр баталлаа. Үүний дагуу ОХУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэрээр сайн дурын бүлгүүдийг Батлан хамгаалах яам байгуулж болно. Сайн дурынхан гэрээт ажилчидтай ижил статустай байх болох юм байна.

Эх сурвалж: Настоящее время 

Таны сурталчилгаа