Цаг үеийн мэдээ

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маск дэлхийн хамгийн нөлөө бүхий сошиал медиа платформуудын нэгийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авах гэрээг амжилттай дуусгалаа. Тэрээр 230 сая гаруй хэрэглэгчтэй Твиттер цахим сүлжээг худалдаж авсныхаа дараа тус компанийн гүйцэтгэх захирлуудыг халах шийдвэр гаргасан байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Маск Твиттерийн гүйцэтгэх захирал Параг Агравал, санхүү эрхэлсэн гүйцэтгэх захирал Нед Сегал, хууль аюулгүй байдлын хэлтсийн захирал Вижая Гадде нарыг халжээ. 

Илон Маск Твиттерийг худалдаж авах гэрээ олон сарын маргаанаар үргэлжилж, худалдаж авч чадах эсэх нь эргэлзээтэй байсан юм. Тэрээр энэ лхагва гарагт Сан Франциско дахь Твиттерийн удирдах байранд зочилсныхоо дараа өөрийн Твиттер хаягийн биог “Твит-ийн захирал” хэмээн өөрчлөөд байжээ. 

Тус платформыг өөрийн болгосныхоо дараа Твиттерт бүрмөсөн хориг тавиулаад байсан АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хаягийг эргэж сэргээхээ Маск хэдийн мэдэгдсэн билээ. Мөн Твиттерийн ажилчдын тоог бууруулж, компанийн зардлыг багасгахаа энэ сард танилцуулсан байна. 

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа