Хятадын Коммунист намын их хурлын өмнөхөн Шинжаанд олон зуун Уйгур иргэдийг баривчилжээ. Бүс нутагт эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд ийм арга хэмжээ авсан гэж "Чөлөөт Ази" радиогийн эх сурвалж болон бүс нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Тус хэвлэлд мэдээлснээр 10-р сарын 23-нд болсон Хятадын Коммунист намын 20-р их хурлаас хэдхэн сарын өмнө буюу 7-р сард баривчлах ажиллагаа эхэлсэн. Аравдугаар сарын эхээр эрх баригчид онцын шаардлагагүй бол оршин суугчдыг бүс нутгаас гарахыг хориглох үүднээс Шинжаанд зорчихыг хориглосон байна.
Панжим тосгон дахь Хятадын Коммунист намын салбарын нарийн бичгийн дарга хэлэхдээ, тэнд хамгийн сүүлд 9-р сарын сүүл, 10-р сарын эхээр саатуулах ажил явагдсан нь намын их хурлын өмнөх бэлтгэлийн нэг хэсэг юм. “Тэд ихэвчлэн 2000 оноос хойш төрсөн залуус байсан” гээд баривчлагдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг бүс нутгийн удирдлагууд гаргажээ. "Хүчтэй цохилт" аян эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 1000-2000 хүн баривчилсан тухай мэдээлсэн.
Эх сурвалж: Настоящее время