Цаг үеийн мэдээ

УНТЭ нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэлзүйн үйл ажиллагаагаа явуулж байна.

УНТЭ нь БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ " эмнэлгийн "Зүрхний хэм алдалт"-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон 2 эмчийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтанд хамруулсан.

БНСУ-ын Корeа Их Сургуулийн "АНАМ ЭМНЭЛЭГ-ийн Хэм Алдагдлын Шим Жэ Мин профeccороор  ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг, УНТЭ-ийн Зүрхний Төвийн "Зүрхний Хэм Алдагдал"-ын багтай хамтран " Тосгуурын хэм алдалт, Ховдлын хэм алдалт, Ховдлын дээрх хэм алдалт" оноштой  5 тохиолдолд Зүрхний аблаци /түлэх/ эмчилгээг 2022.10.27-28 ны өдрүүдэд амжилттай хийж гүйцэтгэлээ.

Таны сурталчилгаа