Цаг үеийн мэдээ

Өмнөд Солонгосын нийслэлд Halloween-ны баярын арга хэмжээний үеэр 149 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтжээ.  Яаралтай тусламжийнхан газар дээр нь ажиллаж байна. Сүүлийн хэдэн цагт амиа алдагсдын тоо хурдацтай нэмэгдэж байна. Эмгэнэлт хэрэг олон шөнийн цэнгээний газар, ресторанууд шөнө болтол ажилладаг Сөүл хотын Итаевон дүүрэгт болсон байна. Энэ нь хөл хорионы хязгаарлалтыг цуцалснаас хойш маскгүй болсон анхны бүх нийтийн арга хэмжээ юм. "Хэлловины баярыг тэмдэглэх үеэр хэд хэдэн хүн [шахцалдан] унаснаас маш олон хүн хохирлоо" гэж орон нутгийн аврах албаны төлөөлөгч хэлжээ.  Амиа алдагсдын дунд 20-30 насны эмэгтэйчүүд олон байгааг тэрээр нэмж хэлжээ. Эмгэнэлт явдал шөнийн цэнгээний газрын ойролцоо болсон байна. Шахцалдаан болсон газарт 100 мянга хүртэлх хүн цугласан байж болзошгүй байна. Олон нийтийн сүлжээгээр үймээн болохоос өмнөхөн нийтэлсэн зарим видео бичлэгт баярт оролцохоор ирсэн хүмүүс Итаевоны зарим хэсэгт маш олон хүн цугласан байгаа учраас айж байгаа тухайгаа бичсэн байна. 

BBC-ийн сурвалжлагч хэргийн газарт очиход "олон тооны эмч, түргэн тусламжийн машинууд ар араасаа цогцсыг авч явж" байхыг харсан байна. Мөн маш олон цагдаа нар байгаа тухай мэдээлсэн байна.

"Өнөөдөр энд маш олон залуус байна. Олон хүмүүс баярын хувцас өмсөж, клубт баярлахаар ирсэн. Одоо тэдний олонх нь сэтгэлээр унаж, эмх замбараагүй байдалтай байгааг би харж байна" гэж сурвалжлагч мэдээлжээ.

Нийгмийн сүлжээн дэх нэгэн бичлэгт хохирогчдын нэгэнд анхны тусламж хэрхэн үзүүлж байгааг харуулсан байна. Өөр бичлэгт цагдаа нар хүмүүсийг цогцсоос хэрхэн холдуулж хөөж байгааг харуулсан байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, "Хамильтон зочид буудлын орчимд гарсан уг хэргийн улмаас" хүмүүсийг гэртээ харихыг хүссэн мессежийг тухайн газарт буй хүмүүсийн гар утас руу илгээсэн байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа