Энэтхэгийн баруун хэсгийн Гужарат мужид гүүр нурсны улмаас 60 хүн нас барсан гэж орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Удаан засвар хийж дууссанаас хойш хэдхэн хоногийн дараа гүүр нурсан байна.
Морби хотын Махха гол дээрх гүүр зургаан сарын засварын дараа дахин ашиглалтад орсон байжээ. Нуралт болох үед гүүр дээр дээр зуу гаруй хүн байсан байж болзошгүй байна.
Гүүр нурсны дараа авсан дүрс бичлэгээс үзэхэд аврагчид тусламж үзүүлж байх үед олон арван хүн татлаг тросс болон байгууламжийн үлдэгдлээс зуурч үлдсэн харагджээ. Зарим нь эвдэрсэн байгууламж руу авирч, голын эрэгт хүрэхийг оролдож байжээ.
Мужийн Дотоод хэргийн сайд Харш Сангавигийн мэдээлснээр, Энэтхэгийн баяруудын үеэр олон жуулчдын сонирхлыг татдаг нарийн гүүрэн дээр нь 150 гаруй хүн байсан.
Дүүжин гүүр нь жуулчдын сонирхлыг татдаг газар байсаар ирсэн. 230 метр өндөр уг байгууламжийг 19-р зуунд Британийн ноёрхлын үед барьжээ.
Төрөлх Гужарат муждаа гурван өдрийн айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Нарендра Моди тус мужийн ерөнхий сайдад аврах ажиллагаанд багуудыг яаралтай дайчлахыг даалгасан гэж мэдэгдээ.
Эх сурвалж: BBC