Цаг үеийн мэдээ

Украины Зэвсэгт хүчин Севастополь дахь Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнууд руу байлдааны дрон ашиглан томоохон хэмжээний халдлага үйлдсэн гэж Оросын тал бямба гарагийн өглөө мэдэгджээ.  ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны мэдээлснээр довтолгоонд хариу үйлдэл үзүүлж, нэг хөлөг онгоцонд бага зэргийн хохирол учирсан байна. 

Бямба гарагийн өглөө Москвагаас томилогдсон Крымийн Севастополь хотын захирагч Михаил Развожаев Оросын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнууд дронуудын дайралтад хариу өгч, хөлөг онгоцны хөдөлгөөнийг түр зогсоосон гэж мэдэгдсэн. Развожаев энэ халдлагыг 2-р сарын 24-нөөс хойших хамгийн том халдлага гэж нэрлэж, есөн дрон, долоон жолоочгүй автомат тэнгисийн аппарат оролцсон гэж хэлжээ.

Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр, 4:20 цагт хүчтэй дэлбэрэлт болж, "дараа нь хэд хэдэн тэсрэх чимээ сонсогдсон" гэж мэдээлжээ.  Үүний дараахан телеграм сувгуудаар шөнө видеонууд тархаж, Севастополь дээгүүр хар утаа гарч, дэлбэрэлт болж байгааг бичлэгээс харахад нэлээд хүчтэй байжээ.

Мөн ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам “Халдлагын бэлтгэлийг Украины Николаев мужийн Очаков хотод байрлах Британийн мэргэжилтнүүдийн удирдлага дор хийсэн” гэж мэдэгджээ.  Үүний зэрэгцээ Оросын тал "Хойд урсгал"-ын хийн хоолойг дэлбэлэх ажлыг зохион байгуулсан гэж мөнөөх "Британийн мэргэжилтнүүд"-ийг буруутгаж байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа