Цаг үеийн мэдээ

Даваа гарагт Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт шинэ пуужингийн довтолгоо хийлээ. Украины Зэвсэгт хүчний мэдээлснээр 50 пуужингийн 44-ийг нь харвасан бөгөөд тэдгээрийн нэгнийх нь хэлтэрхий Молдавын нутаг дэвсгэрт унасан байна. Украины Ерөнхий сайдын мэдээлснээр пуужин болон дронууд 10 бүс нутгийн 18 байгууламжид гэмтэл учруулсан бөгөөд ихэнх нь эрчим хүчний дэд бүтэцтэй холбоотой аж. Үүний улмаас олон зуун суурин эрчим хүчгүй болж, Киев хотын оршин суугчдын 80 хувь нь усгүй болжээ.  Киев хотын оршин суугч: “Хэсэгчлэн ус өгч магадгүй гэж хотын удирдлагууд бидэнд мэдэгдсэн. Энэ цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур байдаг.  Бид эндээс усаа авдаг.  Энд бид ундны ус авахаар дугаарлаж байна, хүүхдүүд гэртээ байгаа, тэдэнд ч, бидэнд ч ус хэрэгтэй" гэж ярьжээ. Мөн "Маш сайн сонсогддог байсан - ийм исгэрсэн дуу чимээ байсан, ямар нэгэн зүйл нисэж байсан, дараа нь дэлбэрэлт болсон, бид бүгд гүйсэн" гэж хэлжээ.

Оросууд их хэмжээний цохилт хийсний дараа Украины олон хотод цахилгаан эрчим хүч, үүнтэй зэрэгцэн үүрэн холбоо, интернэт тасарсан. Мөн Киевийн олон дүүргийн оршин суугчид цахилгаан эрчим хүчний хангамж тасалдсан тухай мэдээлж байна.

Оболон хотод (Киевийн хойд хэсэг) ямар ч үүрэн холбооны операторын холбоо бүрмөсөн алга болжээ. Холбоо зөвхөн метро дотор байгаа учир бүгд утсаар ярих гэж тийшээ явж байна.

ОХУ-ын Ерөнхий штабын мэдээлснээр "бүх цохилт нь байгаа оносон". Тэдний хэлснээр байнууд нь зөвхөн дэд бүтцийн байгууламжууд төдийгүй Украины Зэвсэгт хүчний командлалын цэгүүд байсан.

Оросууд Украины эрчим хүчний системд цохилт өгснөөр өвөл болох гэж байгаа энэ үед олон сууринууд хамгийн энгийн дэд бүтэцгүй болж байна. Европт ойрын ирээдүйд дүрвэгсдийн шинэ том давлагаа үүсэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Euronews, BBC

Таны сурталчилгаа