Цаг үеийн мэдээ

Орос, Армен, Азербайжаны тэргүүн Владимир Путин, Никол Пашинян, Илхам Алиев нар Сочи хотод хэлэлцээр хийлээ.  Энэ тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Путин эхлээд Пашинянтай, дараа нь Алиевтай уулзаж, гурван талт хэлэлцээ хийсэн юм. Үүний үр дүнд талууд хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд, Армени, Азербайжан улс Өмнөд Кавказын сөргөлдөөнийг шийдвэрлэхэд хүч хэрэглэх, түүнийг хэрэглэхийг завдахаас татгалзах үүрэг хүлээсэн бөгөөд Орос улс энхийн гэрээ байгуулах бэлтгэл ажилд туслахаа амласан байна.

Мөн гурван тал 2020 оны намар Уулын Карабах дахь байлдааны ажиллагааны дараа байгуулсан гэрээ хэлэлцээрийг биелүүлэх амлалтаа дахин нотолж, НҮБ-ын дүрэм, 1991 оны Алма-Атагийн тунхаглалын дагуу бүх асуудлыг хэлэлцэхээр тохиролцжээ.

Есдүгээр сарын дундуур Армени, Азербайжаны хил дээр ноцтой хурцадмал байдал сэргэсэн.  Арменийг Азербайжаныг газар нутаг руу нь буудсан гэж буруутгаж, Баку үүнийг "өдөөн хатгалга"-ын хариу үйлдэл гэж хариулсан.  Ереван хотод 200 гаруй хүн нас барсан, сураггүй алга болсон гэж мэдээлсэн бол Азербайжанд 80 цэрэг амь үрэгджээ.

"Бидний бодлоор энэ уулзалт нь ирээдүйд хийх боломжит гэрээ хэлэлцээрүүдэд маш таатай уур амьсгалыг бүрдүүлсэн маш ашигтай уулзалт боллоо" гэж Оросын ерөнхийлөгч сэтгүүлчдэд хэлжээ. 

Уулзалтын өмнөх өдөр Пашинян Ереваны тэргүүлэх чиглэлүүдэд Азербайжаныг Оросын энхийг сахиулагчдын хяналтад байдаг Карабах бүс нутгаас гаргах, армян цэргийн олзлогдогсдыг суллах зэрэг багтана гэж онцолжээ.

Эх сурвалж: Медуза 

Таны сурталчилгаа