Цаг үеийн мэдээ

Иран улс ОХУ-д Шахед дрон нийлүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч Украинд бүрэн хэмжээний дайралт эхлэхээс өмнө илгээсэн гэж мэдэгджээ.  Энэ тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Абдоллахиан хэлэхдээ, "цөөн тооны" дроныг дайн эхлэхээс хэдэн сарын өмнө Орос руу нийлүүлсэн гэжээ. Тэрээр мөн өмнө нь барууны хэвлэлд мэдээлж байсан Иран Орост нэмэлт зэвсэг нийлүүлнэ гэсэн мэдээллийг үгүйсгэжээ.

Хэрэв Орос Украины эсрэг дайнд Ираны дрон ашигласан нь нотлогдвол Тегеран үүнд "хайхрамжгүй" хандахгүй гэж Абдоллахян нэмж хэлжээ. Түүний хэлснээр, Иран, Украйн хоёрын хооронд ийм нотлох баримт гаргаж өгөх гэрээ байгаа гэжээ.

Украин улс Орос улсыг Ираны дроныг энгийн иргэдийн объект руу довтлоход ашигласан гэж буруутгаж байгаа. Цэргийн албан хаагчид өөрсдийн нутаг дэвсгэр дээр, тэр дундаа Киевт Иранд үйлдвэрлэсэн 300 гаруй төхөөрөмжийг буудаж сөнөөж чадсан гэж Украины тал мэдээлсэн. Дронуудыг зургийг Украины цэргийнхэн болон өөрийн биеэр харсан энгийн иргэд нийтэлсэн байна. 

Орос улс Ираны зэвсэг ашигласан гэж буруутгаж байгааг албан ёсоор үгүйсгэж байна.

Өмнө нь CNN мэдээлснээр Иран Орост зэвсгийн нийлүүлэлтээ нэмэгдүүлж байна. 

Тегеран энэ оны эцэс гэхэд их хэмжээний зэвсгийн багцыг Москвад нийлүүлнэ гэж хэвлэлд бичжээ.  Дроноос гадна Украины зэвсэгт хүчин хамгаалах боломжгүй баллистик пуужингууд байх болно хэмээн бичжээ.

Үүний зэрэгцээ Иран, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа бэхжиж байна.  Tasnim агентлагийн мэдээлснээр, аравдугаар сарын эхээр Иранаас Орос руу бараа бүтээгдэхүүний экспорт 70 хувиар өссөн байна.  Мөн 2022 оны найман сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт бараг 40 хувиар өссөн байна.  Энэ нь АНУ, ЕХ-ны орнуудаас ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний үр дүн гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: Настоящее время 

Таны сурталчилгаа