Цаг үеийн мэдээ

"Backstreet Boys" хамтлагийн дуучин Ник Картер, түүний ихэр Анхель Конрад нар дүүгийнхээ бага насны зургуудтай хамт ням гарагт анхны мэдэгдлээ нийтэлжээ.

Бямба гарагт хууль сахиулах албаныхан мэдэгдэл гаргасны дараа төлөөлөгч нар Картерыг Калифорни дахь гэртээ нас барсныг баталсан. Үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна. 

Түүний ихэр Анжел Конрад нь Картерын ах дүү нараас хамгийн түрүүнд олон нийтэд мэдэгдэл хийж, түүний бага насандаа авхуулсан зургуудыг өөрийн Instagram хуудсандаа нийтэлжээ. Тэрээр түүнийгээ "хэмжээгүй" хайрладаг гэж хэлжээ. "Хөгжилтэй, хөөрхөн Аарон минь, надад чиний тухай маш олон дурсамж бий, би тэднийг нандигнана гэж амлаж байна" гэж Конрад бичжээ. "Чамайг одоо тайван байгааг би мэдэж байна. Би чамайг үхэх хүртлээ дотроо тээж, чамтай дахин уулзах болно" гэж бичжээ.

Ник Картер дүүгийнхээ араас удалгүй нийтэлсэн бөгөөд зүрх нь шимширсэн гэж мэдэгджээ.  Дүүтэйгээ "төвөгтэй" харилцаатай байсан ч Ник Картер түүнийг үргэлж хайрласаар ирсэн гэжээ.

“Миний зүрх шимширч байна. Дүү бид хоёр ээдрээтэй харилцаатай байсан ч түүнийг гэх хайр хэзээ ч арилж байгаагүй.  Түүнийг ямар нэг байдлаар хэзээ нэгэн цагт эрүүл замаар алхаж, зөв замыг олох болно гэж би үргэлж найдаж байсан. Заримдаа бид хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг буруутгахыг хүсдэг ч үнэндээ бол донтолт, сэтгэцийн эмгэг нь энд жинхэнэ буруутан юм. Би дүүгээ хэнээс ч илүү ихээр санах болно.  Би чамд хайртай.  Эцэст нь чи энэ дэлхий дээр хэзээ ч олж чадахгүй амар амгаланг олж чадна... Би чамд хайртай дүү минь” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Nbcnews

Таны сурталчилгаа