Цаг үеийн мэдээ

НҮБ-ын мэдээлснээр өнгөрсөн найман жилийн хугацаанд дэлхийн хамгийн халуун температурын заалт найман удаа эвдэгджээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уг баримт нь манай дэлхий аюулд орсны дохио хэмээн сэрэмжлүүллээ.

Тус байгууллагын цаг уур, уур амьсгалын газар дэлхийн цаг уурын жил тутмын мэдээллийг ням гарагт танилцуулсан байна. Ингэхэд агаарын температурын дээд хэмжээ цельсийн 1,5 хэмээр нэмэгджээ. Улмаар дулаан цаг уурын урсгал нэмэгдэж, мөсөн голууд хайлж, хур тунадасны хэмжээ ихсэх зэргээр байгалийн гамшигт үзэгдэл олширсон байна.

НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг 27 дахь чуулга уулзалт Египетийн Улаан тэнгисийн эрэг дээрх ресортод нээлтээ хийх үеэр Дэлхийн цаг уурын байгууллага дээрх мэдээллийг өгсөн байна. Уг чуулга уулзалтаар 200 орчим орны төлөөлөгчид цуглаж дэлхийн дулаарлыг хэрхэн нэмэгдүүлэлгүй тогтвортой байлгах талаар хэлэлцэх ажээ. 

19 дүгээр зуунаас хойш дэлхий цельсийн 1,1 хэмээр дулаарсны тэн хагас нь сүүлийн 30 жилд тохиожээ. Тэр дундаа 2020 онд дэлхийн хамгийн халуун 5 болон 6 дахь өдрүүд бүртгэгдсэн байна. Энэ жилийн тухайд цаг ууртай холбоотой бүх үзүүлэлтүүд сөрөг гарсныг Дэлхийн цаг уурын байгууллагын тэргүүн Петтери Таалас мэдэгджээ. Хүлэмжийн хий, нүүрстөрөгчийн хий, метан, азотын ислийн хэмжээ дээд хязгаараа давсан байна. 

Эх сурвалж: Al Jazeera

 

Таны сурталчилгаа