Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын лаборатори “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн А байранд өнөөдөр /2022.11.08/ тодорхойгүй хий алдагдаж, олон хүүхэд эмнэлгийн тусламж авч байгаа талаар тус аймгийн хэвлэлээр мэдээлж буй. Ямар шалтгааны улмаас сургуульд хий алдсаныг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан байдлаар их завсарлага тааруулж нулимас асгаруулагч амьсгал боогдуулсан хий цацсан байж болзошгүй.Мөн гал тогоонд хэрэглэдэг газ алдагдаагүй байна гэдгийг тогтоожээ.