Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Тайваний хямрал хурцадсантай холбогдуулан аюулгүй байдлын нөхцөл байдал тогтворгүй, тодорхой бус байна гэдгийг хэлжээ. Тиймээс Ардын чөлөөлөх армид хандан дайны бэлтгэлд бүх хүчээ дайчлан анхаарал хандуулахыг тушаасан гэж Хятадын Коммунист намын эх сурвалж мэдээлсэн байна.

Намын дарга төдийгүй улсын тэргүүнээр гурав дахь удаагаа улиран сонгогдсон Шигийн армийн дүрэмт хувцастайгаар командлалын төвд зочилж буй зургуудыг Хятадын Ардын өдөр тутмын сонины эхний нүүрэнд нийтэлжээ. Үүнд нийтэлснээр “дайны бэлтгэлд зориулан цэргийн сургуулилалтыг иж бүрнээр сайжруулах ёстой” гэдгийг Ши Жиньпин дарга анхааруулсан байна. Тэрээр саяхын болсон намын их хурал дээр аюултай шуурга хаяанд нь байгааг анхааруулсан юм. 

Өмнөх цаг хугацааг эргэн сөхвөл Ши Жиньпин 2013 онд төрийн тэргүүний суудалд суусныхаа дараа дайны бэлэн байдалд анхаарал хандуулахыг армид тушааж байжээ. Мөн 2017 онд дахин сонгогдсоныхоо дараа ижил зүйл мэдэгдэж байв. Үүнээс харахад тэрээр дахин сонгогдсоноо тэмдэглэн армид тушаал өгсөн гэж улс төрийн шинжээчид үзэж байна. 

Нөгөө талаар Ши дарга АНУ болон Тайваньд анхааруулга өгсөн явдал гэж Вашингтонд төвтэй Жэймстаун сангийн судлаач Вилли Лэм тайлбарлажээ. 

Эх сурвалж: The Guardian

 

Таны сурталчилгаа