Цаг үеийн мэдээ

Дэлхий дээр амьдарч байгаа хамгийн өндөр эмэгтэй Румейса Гельги анх удаа нисэх онгоцоор үйлчлүүлжээ. Тэрээр өөрийн төрөлх нутаг Туркээс АНУ-ын Сан Франциско руу ниссэн байна. 

Энэ жил 25 настай бүсгүй Уиверын синдромоор өвчилж, улмаар 215 см өндөр болтол өсжээ. Уг синдром нь яс хэт ургадаг гений маш ховор өвчлөл юм. Гельги өсвөр настайгаасаа хойш дэлхийн амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номд бүртгэгдсэн бөгөөд хүний биеийн хэмжээтэй холбоотой хэд хэдэн дээд амжилтыг эзэмшдэг байна. Тухайлбал өнөө цаг үед амьдарч байгаа хамгийн урт хуруутай хүн, мөн хамгийн урт нуруутай эмэгтэй ажээ.

Түүнийг онгоцонд авч явахын тулд биеийн хэмжээнд нь тохирсон тусгай байр бэлдэх хэрэгтэй болсон байна. Түүнд хэрэгтэй орон зайг бий болгохын тулд Туркиш Эйрлайнс нислэгийн компани онгоцныхоо хэд хэдэн суудлыг авч, Гельгид тав тухтай нисэх орон зайг бүрдүүлжээ. Истанбулаас Калифорни хүртэл 13 цаг тасралтгүй нисдэг байна. 

Урт аялал эхнээсээ дуусах хүртэл тун тухтай, төгс байсан тухай Гельги өөрийн Инстаграм хуудсандаа нийтэлж, Туркиш Эйрлайнсын баг хамт олон эрүүл мэндийн ажилтнуудад талархал илэрхийлжээ. Нислэгийн багийнхан нислэгийн туршид түүнд VIP үйлчилгээ үзүүлсэн байна. 

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа