Истанбул хотын төвд дэлбэрэлт болж, амь үрэгдсэн болон шархадсан хүмүүс байна. Бейоглу дүүргийн Таксим талбайн ойролцоох дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Энэ бол хотын аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг юм. Олон тооны кафе, дэлгүүрүүд байрладаг алдарт Истиклал гудамжаар хүмүүс гүйж байгааг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тархжээ.
Батлагдаагүй мэдээллээр бол дэлбэрэлтийг амиа золиослогч үйлдсэн байж болзошгүй аж.
Хэргийн газраас авсан бичлэг дээр хүмүүс газар хэвтэж байгааг харуулжээ.
Дэлбэрэлтийн улмаас амиа алдаж, шархадсан хүмүүс байгаа гэж Истанбул хотын захирагч Али Йерликая мэдэгджээ. Түүний хэлснээр, дэлбэрэлт орон нутгийн цагаар 16:20 цагт болсон байна.
11 хохирогч байгаагаас 1 хүн нас барсан талаар CNN Turk мэдээлсэн байна. Одоогоор нас барсан хүмүүсийн албан ёсны тоо гараагүй байна.
Эх сурвалж: BBC