Цаг үеийн мэдээ

Энэ жил 72 настай Америкийн телевизийн хөтлөгч, комедиан, жүжигчин Жей Лено өнгөрсөн амралтын өдөр гараашинд нь гарсан галын улмаас түлэгдэж бэртсэн тухай мэдээлжээ. Тэгвэл комедиан машинаас нь алдсан галд нүд, чих нь түлэгдээгүй бөгөөд эргэн хөл дээрээ зогсоход нэгээс хоёр долоо хоногийн хугацаа хангалттай хэмээн мэдэгдсэн байна. 

Жей Лено алдарт Late-night телевизийн шоуны хөтлөгчөөр ажилладаг байсан юм. Тэрээр машины хорхойтон цуглуулагч ажээ. Харамсалтай нь гараашиндаа хадгалж байсан машин нь хий алдаж шатах үед нүүрнийхээ зүүн тал, гарыг түлжээ. Уг ослын улмаас Лас Вегаст очиж оролцох ёстой байсан санхүүгийн чуулга уулзалтыг цуцалсан байна. 

Лено Late-night шоуны хамгийн алдартай хөтлөгчдийн нэг байсан юм. 2009 онд шоуг орхихоос өмнө долоо хоногийн таван өдөрт 4,8 сая хүн шоуг үздэг байжээ. Түүний орыг Конан О’Брайн залгажээ. 

Шоуг орхисныхоо дараа Лено CNBC суваг дээр Жей Леногийн гарааш нэртэй цуврал шоугаа 2015 оноос цацах болжээ. Тэрээр өөрийн гэсэн 180 гаруй тээврийн хэрэгслийг Бурбанк дахь гараашиндаа хадгалдаг байна.

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа