Цаг үеийн мэдээ

Их 20 орны төр засгийн тэргүүнүүд Индонезийн Бали аралд дээд хэмжээний 17 дахь уулзалтаа хийж байна. Уг уулзалтын үеэр дэлхийд тэргүүлэх хоёр гүрний удирдагчид нүүр тулан уулзлаа.

Тэд урьд өмнө хэд хэдэн удаа уулзаж байсан ч Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш анх удаа нүүр тулсан уулзалт хийсэн байна. Хоёр удирдагчийн уулзалт гурван цаг үргэлжилж, Тайвань, БНАСАУ, Орос-Украины дайн зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцжээ.

Уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-тай шинэ хүйтэн дайн эхлүүлэхгүй хэмээн амлалт өгч, Бээжин Тайвань руу цэрэглэн дайрахгүй гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна. Харин Бээжин Тайваний асуудал Америк-Хятадын мөнхөд үргэлжлэх эмзэг сэдэв гэдгийг мэдэгджээ. 

Энэ жилийн наймдугаар сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилснаар нөхцөл байдал хурцатмал хэлбэрт шилжсэн. Пелосигийн айлчлалын хариуг барьж Бээжин Тайваний арлын эргэн тойронд өргөн хүрээг хамарсан цэргийн сургуулилалт хийснээр хоёр улсын харилцаа хүйтэрч болзошгүй болсон юм. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа