Цаг үеийн мэдээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Херсон хотыг цэргүүд чөлөөлснөөс хэд хоногийн дараа айлчиллаа. Тэрээр цэргийнхэн болон Херсон хотын оршин суугчидтай уулзсан тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Зеленскийн Херсонд хийсэн айлчлалын талаар Кремль ямар ч тайлбар хийгээгүй байна.

Сэтгүүлчид ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос Зеленскийн Херсонд хийсэн айлчлалын тухай асуужээ.  "Бид үүнийг тайлбаргүйгээр үлдээж байна. Энэ бол ОХУ-ын нутаг дэвсгэр гэдгийг та мэднэ" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 9 сард Орос улс Херсон муж болон Украины өөр гурван бүс нутгийг өөртөө нэгтгэж байгаагаа зарласан. Өнгөрсөн долоо хоногт Оросын арми тус хотоос цэргээ гаргаснаа зарласан.  Кремль үүнтэй зэрэгцэн Херсон болон бүс нутгийг Оросын нэг хэсэг мөн хэмээн зарласаар байна. Зеленский чөлөөлөгдсөн хотод зочилж, Оросын эсрэг дайнд дэмжлэг үзүүлсэн НАТО болон бусад холбоотнуудад талархал илэрхийлсэн байна.  Зеленский "Бид урагшилж байна. Бид энх тайванд хүрэхэд бэлэн байна” гэж хэлжээ. Америкийн дайн судлалын хүрээлэн Херсон мужийн баруун хэсгийг чөлөөлөх ажиллагаа амжилттай болсныг Украины арми АНУ-аас нийлүүлсэн HIMARS системийг ашигласантай холбон тайлбарлаж байна.  Энэхүү өндөр нарийвчлалтай пуужингийн системийг Оросын хангамжийн шугамыг устгахад ашигласан бөгөөд эцэст нь Оросын командлал хэдэн арван мянган цэргийн албан хаагчдыг Днепр мөрний нөгөө эрэг рүү татахад хүргэсэн гэсэн байна. 

Херсон хотод Зеленский хотын төв талбайд цугларсан хүмүүст хандаж хотыг чөлөөлсөнд баяртай байгаагаа илэрхийлж үг хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа