АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Түүний туслахууд сонгуульд оролцох хүсэлтийг нь албан ёсоор гаргасан бол экс ерөнхийлөгч өөрөө Флорида дахь өргөөндөө цугларсан дэмжигчиддээ хандан "Америкийн эргэн ирэлт одоо эхэлж байна!" хэмээн зарлажээ.
Тэрээр Цагаан ордонд өнгөрүүлсэн дөрвөн жилээ өгүүлэхдээ "Тэр богино дөрвөн жилд хүн бүр маш сайн ажилласан" гэж тэр хэлээд "Бүгд урьд өмнөхөөсөө хэзээ ч байгаагүйгээр хөгжиж дэвшсэн" хэмээжээ.
Трамп түүнийг албан тушаалаа орхих үед коронавирусийн улмаас үүссэн эдийн засгийн уналт хурдан сэргэж байсан гэж мэдэгджээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, харин одоо манай улсад инфляци сүүлийн 40 жилд байгаагүй хамгийн өндөр түвшинд хүрсэн
"Бид одоо уналтад орсон улс" гэж хэлжээ. Трамп мөн АНУ-ын одоогийн ерөнхийлөгчийг Украины зөрчилдөөнийг даван туулах чадваргүйн улмаас улс орныг цөмийн дайны ирмэгт хүргэсэн гэж шүүмжилсэн байна.
"Өнөөдөр гэхэд Оросоос хөөргөсөн пуужин Польш руу орж ирлээ" гэж Дональд Трамп хэлээд "Хүмүүс уурсаж, төөрөгдсөн байдалтай болж байна. Тэд маш их бухимдаж байна” хэмээжээ. Тэрээр "Би Америкийг дахин агуу улс болгож алдар нэрийг нь өргөхийн тулд өнөөдөр би АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна" гэж мэдэгджээ.
Трамп одооноос 2024 оны сонгуулийн өдөр хүртэл түүхэнд байгаагүйгээр тэмцэнэ гэж амласан байна.
“Манай улсыг дотроос нь мөхөөх гэж байгаа Ардчилсан намын зүүний радикалуудыг ялах болно” гэж тэрбээр дүгнэжээ.
Эх сурвалж: BBC