Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын болон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн штабын шинэ барилга өнөөдөр ашиглалтад орлоо.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямба, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалын зарим удирдах албан тушаалтнууд болон улс орныхоо бүтээн байгуулалтад хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад дайчид, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүн, түүний харьяа ангиудын төлөөлөл оролцов. 

Таны сурталчилгаа