Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бусдад ур чадвараа харуулах бэлэн бай. Боломж бололцоо таныг хүлээж байна. Та хүний арга эвийг олж харилцахад бэлэн байна. Эрч хүчээ хэрэгтэй цагт нь ашиглаарай. Буруу хүнтэй харилцах нь хэрүүл маргаанд хүргэж магадгүй тул болгоомжтой бай. Нөхцөл байдал уран бүтээлийн үйл ажиллагаанд дэмжлэг өгөх үед та сэтгэлийн таашаал авч магадгүй.

Үхэр: Санасан ажил хэрэг бүтэж, шаардлагатай дэмжлэг, санхүүжилтээ авна. Чухал ажлыг барьж авах үедээ өмнөх өр зээлтэй холбоотой асуудлуудаа шийдвэрлэ. Зарим харилцаа таагүй үр дагавартай тул эд хөрөнгөтэй холбоотой асуудал дээр болгоомжтой бай. Холын хүнээс сонирхолтой мэдээ авна. Аливаа харилцаа холбоог ажил хэрэгтэйгээ зөв уялдуулах хэрэгтэй үе. Гэхдээ ганцаараа зүтгэлгүй багаар ажилла.

Ихэр: Аливаад хянамгай байж, үнэнч шударга байхыг эрхэмлэ. Өнөөдөр таныг аз ивээх болно. Ажил мэргэжлийн хүрээлэл болон хувийн амьдралд ч гэнэтийн сонин явдал тохиолдож болзошгүй. Гэхдээ нууцлаг нөхцөл байдалд байх нь танд ирээдүйд сайн зүйл болохгүй. Ялангуяа хамтын үйл ажиллагаанд аль болох ил тод байдлыг баримтал.

Мэлхий: Саад бэрхшээл урган гарч ирнэ. Уур хилэнгээ барьж, тэвчээртэй бай. Дотнын найзууд болон санаа нийлдэг хүмүүстэйгээ уулзаж, ний нуугүй ярилцан, хүндрэлээс гарах арга зам ол. Гэхдээ од эрхсийн тохиолыг хирээс хэтрүүлж үнэлж болохгүй шүү. Мөн өөрийн санаа өөртөө зөв гэдэг дүрмийг хаях хэрэггүй. Архи согтууруулах ундаанаас хол бай.

Арслан: Албан томилолтоор гадаад явах хүмүүсийн ажил сайн бүтнэ. Гэхдээ болгоомжтой байж, орой үдэш хүн цөөтэй гудамжаар бүү яв. Залуу хүмүүс ямар нэгэн зүйл төлөвлөн, ойрын зорилгодоо хүрэх төлөвтэй. Мөн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх эхлэлийг зөв тавих шаардлага гарна

Охин: Бусдаас бурууг бүү хай. Энэ нь нэр төрд тань муугаар нөлөөлнө. Ямар ч нөхцөлд биеэ дээд зэргээр барьж, өөрийгөө удирд. Хүсэл тань санаснаар биелэхгүй байх. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Та дотнын хүнээ уучилж чадахгүй бол алдаа гаргах болно. Амьдралдаа амт өнгө нэмэх шийдвэр гаргах хэрэгтэй.

Жинлүүр: Эрүүл мэндээ анхаарах өдөр. Хүйтэн цаг уураас болж ханиад архагшиж магадгүй. Хүндрэхээс сэргийлэхгүй бол эмчилгээ удаан байх болно. Олон нийтийн газар бүү оч. Саруул ухаан, болгоомжтой зан амьдралд тохиолдох саад тотгорыг тойрон гарахад тусална. Харин гэр оронд тань хийж дуусгаагүй ажил таныг хүлээж байна.

Хилэнц: Хайрын холбоогоо бат бэх байхад анхаар. Аливаа харилцаанд хэт хэрсүү зан гаргалгүй, өөрийгөө байгаагаар нь илэрхийл. Бага зэрэг дэврүүн байсан ч гэсэн даруухан төлөвлөгөө боловсруул. Энэ өдөр амьдрал болон хүн бүрийн бодол санаа өргөн дэлгэр гэдгийг та мэдэрнэ. Бодит үнэнийг өчүүхэн эрх ашгийн төлөө гуйвуулсан хуурмаг байдлыг илчилж магадгүй.

Нум: Өөрийн нэр хүндээ аврах хэрэгтэй байна. Ойр дотны хүндээ туслахын тулд зоригтой үйлдэл хийхэд бэлэн байна. Ямар нэг саад бэрхшээлийг үл тоон идэвхтэй ажилла. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бол зайлшгүй нөхцөлд орж магадгүй. Танд тайван орчин хэрэгтэй байна. Үйл хөдлөлдөө дүгнэлт хийгээрэй.

Матар: Романтик харилцаанд онцгой өдөр. Хайртай хүндээ гайхалтай сэтгэлийн бэлэг барь. Дотоод сэтгэлээ илчлэхээс бүү санаа зов. Хэрэв харилцаа тань муудсан байсан бол та санаачлан эвлэрэх алхам хийж, хамтдаа гадуур гар. Өнөөдөр ганц бие хүмүүс гадаад төрхөөрөө олны анхааралд өртөн, сонирхолтой учралтай тохионо.

Хумх: Төлөвлөсөн ажил хэрэгжихгүй удсан бол өнөөдөр зоригтой үйлдэл хийхэд хүрнэ. Та сайн зохион байгуулагч, зөв мэдрэмжтэй нэгэн гэдгээ харуулна. Оюун ухаан, ой тогтоолт сайн байна. Эрч хүчээ хэтрүүлэн зарцуулахгүйн тулд хэт идэвхтэй үйл ажиллагаанаас татгалз. Хувийн амьдралд хардалт сэрдэлтээс болж хэрүүл маргаан гаргах хэрэггүй.

Загас: Энэ өдрийн зарим нааштай хандлагыг зөв зүйлд нь ашигла. Найз нөхөд танилаараа дамжуулан шинэ хүнтэй танилцана. Бүтээлч төлөвлөгөөгөө хэрэгжүүл. Бичиг баримттай болгоомжтой харьц. Дадсан ажлын арга барилаа бүү өөрчил.

Таны сурталчилгаа