АНУ-ын Нью Орлеанс хотоос 50 гаруй үрчлүүлэх боломжтой нохдыг тээвэрлэж байсан нисэх онгоц замдаа буюу Висконсин мужид ослын буулт хийжээ. Онгоц Пэвоки хот дахь гольфийн талбайд ослын буулт хийх үеэр онгоцны далавчнууд салж, 900 литр орчим шатахуун асгарсан байна.
Азаар онгоцонд байсан нислэгийн багийн гурван гишүүн, 53 нохой бага зэрэг бэртэл авсан ч бүгд амь насанд халгүй өнгөрчээ. Нохдыг үржүүлгийн газруудад хүргэхээр замдаа гарсан онгоц чухам яагаад гэнэт ослын буулт хийх болсон нь тодорхойгүй байгаа юм. Шинжээчид уг шалтгааныг тодруулахаар хэргийн газарт ажиллаж байна.
Нохдыг малын эмчийн хяналтад оруулсан байгаа гэж амьтны эрхийг хамгаалах Human Animal Welfare Society нийгэмлэгээс мэдэгджээ. Гэвч амьтдыг очих ёстой үржүүлгийн газруудад хүргэхээс өмнө эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, бусад талаар халамжлах зэрэгт санхүүгийн тусламж хэрэгтэй байгаа тул мөнгө цуглуулах тусламжийн аян эхлүүлсэн байна.
Эх сурвалж: The Guardian