Мьянмарт өршөөлөөр 6000 орчим иргэн суллагдсан бөгөөд сөрөг хүчний удирдагч, төрийн зөвлөх асан, Нобелийн шагналт Аун Сан Су Чи суллагдсан байна.
Мьянмарын армийн удирдлагууд тус улсын төрийн зөвлөх асан (ерөнхий сайд), эдийн засгийн бодлогын Нобелийн шагналт Аун Сан Су Чи болон түүний зөвлөхөөр ажиллаж байсан Австралийн эдийн засагч Шон Тернелд өршөөл үзүүлжээ. Өршөөл үзүүлэх шийдвэр нь тус улсын Үндэсний өдрийн баяртай давхцаж байгаа бөгөөд зургаан мянга орчим хүн өршөөл үзүүлсэн гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Шоронгоос суллагдсан хүмүүсийн дунд Их Британийн Элчин сайд асан Вики Боуман, түүний нөхөр зураач Хтейн Лин, Японы сэтгүүлч, баримтат кино найруулагч Тору Кубота, Америкийн ургамал судлаач Жуо Хтай Оо нар байжээ. Су Чигийн огцорсон засгийн газрын гурван сайдыг мөн суллана гэж цэргийн удирдлагын албаны хүн мэдэгджээ.
“Энэхүү суллах ажлыг нэг удаагийн арга хэмжээ биш, харин Мьянмар дахь бүх улс төрийн хоригдлуудыг суллах үйл явцын эхлэл болно гэж найдаж байна. Хүмүүс улс төрийн үзэл бодлоо илэрхийлж, тайван замаар эрхээ эдэлснийхээ төлөө хэзээ ч яллагдаж шоронд хоригдох ёсгүй" гэж Human Right Watch-н Азийн дэд захирал Фил Робертсон Ройтерс агентлагт өгсөн тайлбартаа хэлжээ.
Өршөөлөөр суллагдсан гадаадын дөрвөн иргэн тус улсаас гарах үүрэгтэй байна.
Шон Тернелл бол Австрали гаралтай профессор бөгөөд 58 настай. Тэрээр Мьянмарын сөрөг хүчний удирдагч, Нобелийн шагналт Аун Сан Су Чигийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн дараахан баривчлагджээ. Тэрээр Албаны нууцын тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр гурван жилийн хорих ялаар шийтгэгдсэн байсан.
2020 оны арванхоёрдугаар сарын эхээр шүүхээс Аун Сан Су Чиг эсрэг үзэл санааг өдөөн турхирсан, коронавирусын тахлын үеийн хоригийг зөрчсөн гэсэн үндэслэлээр дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн. Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр гарсныг зарласнаас хойш хэдхэн цагийн дараа, зэвсэгт хүчний ерөнхий командлагч, тус захирагч гэгдэх Мин Аун Хлайн ялыг хоёр дахин бууруулж, дөрвөөс хоёр жил болгожээ.
1-р сард түүнд холбооны төхөөрөмж эзэмшиж, коронавирусын хязгаарлалтыг зөрчсөн нь тогтоогдсон гэж нэмэлт дөрвөн жилийн хорих ял оноожээ.
Түүнийг нийт 11 зүйл ангиар буруутгаж байсан ба тэдгээр зүйл ангиудын хорих ялын нийт хугацаа 100 гаруй жил хүрч магадгүй байжээ. Тэрээр гэм буруугаа огт хүлээн зөвшөөрч байгаагүй байна.
Эх сурвалж: Настоящее время