АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн бичсэн “Бидний асаасан гэрэл: Тодорхой бус цаг хугацааг даван туулсан нь” нэртэй шинэ номынхоо нээлтийг энэ долоо хоногт хийжээ. Номын нээлт Вашингтон дахь Варнер театрт болсон бөгөөд тэргүүн хатагтай асан ток шоуны алдарт хөтлөгч Эллен Деженерестэй ярилцсан байна.
Уг ярилцлагын үеэр Мишель өөрийн унаган үснийхээ талаар өгүүлсэн нь The Guardian-ы анхааралд өртжээ. Барак Обамаг АНУ-ын анхны өнгөт арьст ерөнхийлөгчөөр сонгогдох үед Мишель байгалиас заяасан үсээ өөрчилж шулуун болгож, өөр дүр төрхтэй харагдах сонголт хийсэн байна. Учир нь америкчууд түүний үсийг байгалиар нь хүлээж авахад бэлэн бус байсан гэж боджээ.
Америкийн анхны өнгөт арьст төрийн тэргүүн болон тэргүүн хатагтайн гэр бүлийн хувьд Мишелийн буржгар, сүлжээстэй үс улс төржиж маргааны сэдэв болж магадгүй гэж үзсэн байна. Нэн ялангуяа өнгөт арьст эмэгтэйчүүдийн хувьд тэдэнд байгалиас заяадаг өвөрмөц үс албан газарт шүүмжлэл дагуулж магадгүй сэдэв гэж сэрэмжилжээ.
Улс төрчид болон тэдний ойр дотно гэр бүлийн хувьд имиж дүр төрхөө хэрхэн бүрдүүлэх нь тун ач холбогдолтой зүйл гэдгийг судлаачид хэлдэг байна.
Эх сурвалж: The Guardian