Цаг үеийн мэдээ

Энэтхэг улсын Уттар Прадеш мужийн цагдаагийн газарт хэргийн нотлох баримт болон хадгалагдаж байсан 200 кг мансууруулах төрлийн каннабисын ургамал ор мөргүй алга болжээ. Их хэмжээний каннабисын төрлийн ургамлыг хархнууд идсэн болохыг шүүхээс баталсан байна. 

Шүүгчид хархнууд цагдаа нарт ямар нэг аюул занал учруулж чадахааргүй жижиг амьтад учраас каннабис ургамлыг тэднээс хамгаалах хэцүү гэдгийг ойлгож байна гэж мэдэгджээ. 

Шүүхийн баримтыг сөхвөл тус мужийн шүүхэд цагдаагийн газарт хадгалагдаж байсан их хэмжээний мансууруулах бодисыг хархнууд идсэнтэй холбоотой дээрхээс гадна хоёр ч хэрэг бүртгэгдэж байжээ. Шүүгч Санжай Чаудхаригийн хэлснээр урьд өмнө цагдаагийн байранд хадгалагдаж байсан 386 кг мансууруулах бодисыг хархнууд идсэн болохыг тогтоосон гэжээ. 

Үүнээс ч өмнө Матура дүүрэг дэх цагдаагийн газарт гэмт этгээдүүдээс хурааж аван хэргийн нотлох баримтаар хадгалж байсан 700 кг мариухан харханд идүүлсэн байна. Мужийн шүүгчийн хэлснээр энэ мэт их хэмжээний мансууруулах төрлийн бодисыг удаан хугацаанд хадгалж харханд идүүлэхээс хамгаалах цор ганц арга нь тэдгээр нотлох баримтаар хураагдсан мансууруулах төрлийн ургамлыг судалгааны лаборатори юм уу эмийн үйлдвэрүүдэд худалдах хэрэгтэй гэжээ. 

Түүнчлэн 2018 онд Аргентин улсын цагдаагийн газрын агуулахад хураалттай байсан хагас тонн каннабис харханд идүүлсэн хэрэгт холбогдсон найман офицер ажлаасаа халагдаж байжээ. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа