Цаг үеийн мэдээ

Катар улсад үргэлжилж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий өнгөрсөн шөнийн тоглолтоор Бельгийн шигшээ баг Марокка улсын шигшээ багт 2:0 харьцаагаар хожигдсон билээ. Уг тэмцээний дараа уурлаж бухимдсан шүтэн бишрэгчид нь Бельгийн нийслэл хот Брюсселийн төвд цуглаж машин, цахилгаан скүтер зэргийг шатаажээ. 

Хотын цагдаагийн алба өргөн хүрээтэй жагсаал, эмх замбараагүй байдал газар авахаас сэргийлж ойролцоох бүсэд хамгаалалтад гарч, усан буу тараан байрлуулсан байна. Брюссель хотын дарга Филиппе Клөүз иргэдийг хотын төвөөс хол байхыг уриалжээ. Хөлбөмбөгийн шүтэн бишрэгчдийг машин шатаах үед галт тэрэг, трамвайн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Брюссель хотоос гадна Анверп хотод хөлбөмбөгийн тэмцээний дараа эмх замбараагүй байдал үүсжээ.

Бельгийн шигшээ баг Марокка улсын шигшээ багт хожигдсоноор F хэсэгт Хорват, Марокка улсуудын ард гуравдугаарт бичигдэж байна. Бельгийн шигшээ багийн хувьд нэг тоглолт үлдээд байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Таны сурталчилгаа