Цаг үеийн мэдээ

ДЭМБ-аас энэ оны эхээр ээлжит дэгдэлт бүртгэгдсэн сармагчны цэцэг гэгдэх аюултай вируст өвчинд шинэ нэр өгөх шийдвэр гаргажээ. ДЭМБ одоо англи хэлний "monkeypox" гэсний товчлол mpox гэсэн нэр томьёог нэвтрүүлж байна. Энэ шийдвэрийг тайлбарлахдаа ДЭМБ өвчний уламжлалт нэрийг заримдаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох үүднээс ашиглагдах тал байсан гэж мэдэгджээ. Шинэ нэр нь хуучин нэртэйгээ нэг жилийн хугацаанд албан ёсоор ашиглагдаж, дараа нь бүрэн орлуулагдах юм байна. Monkeypox вирусийг 1970 онд анх хүнээс илрүүлсэн. Үүнээс 10 жилийн өмнө эрдэмтэд сармагчнаас ижил төстэй өвчнийг илрүүлсэнтэй холбоотой ийнхүү нэрлэжээ.

ДЭМБ өвчнийг нэрлэх дүрмийг баталсан бөгөөд үүний дагуу нэр томьёоны сонголт нь худалдаа, аялал жуулчлал, амьтны эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг үр дагаврыг багасгах ёстой. Тодорхой соёл, нийгэм, үндэстэн, угсаатны бүлгийг доромжилсон нэрсийг хориглосон байна.

Энэ зун Европ, Канад, Австрали, АНУ зэрэг 29 оронд mpox-ийн тохиолдол бүртгэгдсэн байна. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Гебрейюс хэлэхдээ, өвчин тархалттай Төв болон Баруун Африкийн бүсээс гадна бусад олон оронд тохиолдол бүртгэгдсэн нь ер бусын байсан гэж мэдэгджээ. Сүүлийн хэдэн сар дараалан mpox-н өвчлөл багассаар байна. 

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа