Австрали улсын хүн ам хамгийн шигүү оршин суудаг Шинэ Өмнөд Уэльс мужид коронавирусийн эд тархалтын үед тавьсан 33,000 гаруй торгуулийг цуцлах шийдвэрийг мужийн шүүхээс гаргажээ. Шүүх тээврийн хэрэгслээр зорчихоос авхуулаад олон нийтийн цугларалтад очсон зэрэг үйлдлүүдэд тавьсан торгуулийг хууль дүрэмд бүрэн нийцээгүй гэх үндэслэлийг баталсан байна.
Тиймээс 1,000-3,000 ам.долларын тэдгээр торгуулиудыг хүчингүй болгож, заримыг нь буцаан олгохоор болжээ. Тус мужид ковидын хөл хорионы үед нийт 62,138 торгуулийг иргэдэд оноосон байна. Энэ нь цар тахлын тархалтын үеэр иргэд оршин суугчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах зорилготой байсан гэж мужийн эрх баригчид тайлбарлажээ.
Төрийн бус байгууллагын хийсэн судалгаагаар ковидын хөл хорионы үед Австрали улсын бага орлоготой, ядуу буурай иргэд дийлэнх аж төрдөг хэсэгт торгууль өндөр тавигдсан гэжээ. Мөн эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ачааны хүндийг үүрсэн гэж тооцоолсон байна. Түүнчлэн нийгмийн хамгийн бага орлоготой давхарга цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн ихэнх хувийг эзэлжээ.
Эх сурвалж: ВВС