Испанийн эргийн хамгаалалтын алба Нигери улсаас Канарын арлуудад ирсэн усан онгоцноос амь насаа эрсдэлд оруулж туулайчлан ирсэн гурван иргэнийг аварчээ. Тэд “Алтини 2” газрын тос болон химийн бодис тээвэрлэгч усан онгоцны залуур дээр нуугдаж 11 хоногийн турш далайд аялан иржээ.
Нигерийн Лагос хотын боомтоос хөдөлж Лас Палмас дээр 10 гаруй хоногийн аяллын дараа ирсэн усан онгоцны залууран дээр зөвшөөрөлгүй зорчсон цагаач иргэдийг боомтод аваачиж эрүүл мэндийн үзлэгт оруулсан гэж Испани улсын эргийн хамгаалалт алба мэдэгдсэн байна.
Испани улсын нутаг дэвсгэрт харьяалагддаг Канарын арлууд Европыг зорьсон цагаач иргэдийн гол гүүр, гарц болж өгдөг. Испанийн мэдээлснээр энэ жилийн эхний таван сарын хугацаанд жилийн өмнөхтэй харьцуулахад цагаачдын тоо 51 хувиар өсжээ.
Өнгөрсөн жилийн хугацаанд Канарын арлуудыг 20,000 гаруй цагаач иргэн дайран өнгөрсөн гэж хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна. Тэдгээрийн 5 орчим хувь буюу 1,000 гаруй иргэн далайд аялах замдаа амиа алджээ.
2020 онд Лагосоос Лас Палмаст ирсэн Норвег улсын газрын тос тээвэрлэгч усан онгоцны залуур дээрээс 10 хоногийн аяллын дараа Нигери улсын дөрвөн иргэнийг эсэн мэнд аварч байжээ.
Эх сурвалж: CNN