ЗӨВЛӨМЖ:
Сэргээш нь тархи болон биеийн хооронд дамжуулах мэдээллийг түргэсгэдэг. Эдгээрт гормонууд, анаболикууд, ЭПО, бета-2, агонистууд, шээс хөөх эм гэх мэт эмүүд ордог.
Сэргээш нь жолоодлогын чадварыг дээшлүүлэхгүй, харин эсрэгээрээ муу нөлөө үзүүлнэ. Үүнд:
- Хуурамч итгэл үнэмшил төрүүлнэ
- Эрсдэлтэй үйлдэл хийнэ
- Харааны гажиг үүсэж орон зайн баримжаагүй болно
- Нойргүйдэж ядрах мэдрэмж төрнө
- Рефлекс алдагдаж анхаарал төвлөрөхгүй болно
- Аливаа осолд өртөх эрсдэл нэмэгдэнэ.
Сайн унтах нь ядрахаас хамгаалах хамгийн сайн арга юм. Нойрмоглохгүйн тулд сэргээш хэрэглэсэн бол эмийн нөлөө гарах үед ядаргаа улам ихэсдэг байна.