2022 оны 12 сарын 01-ний өдрийн өглөө Дархан-Уул аймгийн Дархан сум 3-р багт байрлах “ТЭС петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахад дэлбэрэлт үүсэж, гарсан гал түймрийн дуудлагаар алба хаагчид 8 цаг гаруй хугацаанд ажиллаж, 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18:44 цагт бүрэн унтраалаа.