Цаг үеийн мэдээ

2025 оны 02 дугаар сарын 10-наас 02 дугаар сарын 19-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 

Хур тунадас: 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд Халх голын сав газраар цас орно. 

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 10-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 12, 14,-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -18...-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -7....-12 градус хүйтэн, өдөртөө +3...-2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас:  10 болон 15-нд цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.     

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 10,15-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -23..-28 градус, бусад хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.  

Таны сурталчилгаа