Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XII хуралдаанаар дараах  асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны үйл ажиллагааны товч танилцуулга

2. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт

3. Аймгийн 2022 оны  хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тодотгол хийх тухай   

4. Аймгийн 2023 оны Төсвийн төсөлд өгөх Төрийн аудитын газрын санал, дүгнэлт

5. Аймгийн  2021 оны  гүйцэтгэл, 2023 оны төсвийн  төслийн танилцуулга 

6. Дарьганга суманд шинээр баг байгуулах тухай  

7. Сүхбаатар аймгийн хүний нөөцийн нийгмийн баталгаа хангах хөтөлбөр батлах тухай 

8. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах тухай 

9. Хөрөнгийн  асуудал шийдвэрлүүлэх тухай 

10. Төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогын дүнг батлах, цаашид авах арга хэмжээ 

11. Үндсэн хөрөнгө  худалдах, шилжүүлэх, акталж данснаас хасах тухай 

12. Сүхбаатар аймгийн Газарзүйн нэрийн мэдээллийн санг УИХ-аар батлуулахаар уламжлах тухай 

13. Санал дэмжих тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэв. 

Хуралдаанаар: 

- Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг аймгийн Засаг дарга М.Идэрбат танилцууллаа. 2022 онд хийгдсэн аймгийн Засаг даргын ажлыг нийт төлөөлөгчид хангалттай гэж үнэллээ.

- Сүхбаатар аймаг хүний нөөцийн нийгмийн баталгааны хөтөлбөрөө ИТХ-аар батлууллаа. 

- Дарьганга сум нийт дөрвөн багтай. 5-р багийг шинээр байгуулах асуудлыг ЗДТГ-ын дарга  П. Мөнхжаргал танилцуулж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

- Аймгийн 2023 оны төсвийг хэлэлцэж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн  нийт төсөв 41,4 тэрбум төгрөгөөр батлагдлаа.

- Сүхбаатар аймгийн төрийн бүх шатанд ажиллаж буй албан хаагчдын цалинг орон нутгийн нөхцөл боломжид тулгуурлан 20 хувиар нэмэгдүүлэхээр ИТХ-ын ХII хуралдаанаар шийдвэрлэлээ.

Таны сурталчилгаа