Цаг үеийн мэдээ

НҮБ хуванцар хог хаягдалтай тэмцэх дэлхийн анхны хэлэлцээрийг бэлтгэж байна. Уругвайд долоо хоногийн турш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хоёр мянган шинжээч гэрээний төслийг хэлэлцсэн байна.  Баримт бичгийг ойрын хоёр жилийн дотор батлах төлөвтэй байна.

Хүмүүс далайд учирч буй хор уршгийн цар хүрээг нь анхаарахгүй бол НҮБ-ын тооцоолсноор 2050 он гэхэд далайд загаснаас ч илүү хуванцар байх болно.  

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсен хэлэхдээ:

"Бид асуудалтай, шаардлагагүй хуванцар эд зүйлсээс ангижирч, орлуулах зүйлийг олох ёстой. Хуванцар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой эсэхийг баталгаажуулах. Хуванцар бүтээгдэхүүний энэ эргэлтийг онол, цаасан дээр биш харин практикт хэрэглэх ёстой. Дахин ашиглах боломжгүй хуванцарыг боловсруулах чадвартай болж үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд орлуулах боломжуудын талаар ярих боломжтой" хэмээн хэлжээ.

Хэлэлцээрийн эхний шатанд санал зөрөлдсөн зүйл нь зарим улс орнууд дэлхийн стандарт шаардлага бий болгохыг шаардаж, зарим нь асуудлыг үндэсний түвшинд шийдвэрлэхийг санал болгож, мөн тус хоёр хувилбарыг зайлшгүй шаардлагатай гэж үзэх хүмүүс байсан байна.

Эх сурвалж: Euronews

Таны сурталчилгаа