Цаг үеийн мэдээ

Индонези улсын Ява арал дээр Семеру галт уул дэлбэрсэн байна. Галт уул дэлбэрсний улмаас тэнгэрт утаат хөшиг татаж, иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Арлын эрх баригчид дээд түвшний аюулын дохио зарласан байна. Одоогоор иргэд амь насаа алдсан болон гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй ч бага насны хүүхдүүд, өндөр настан гээд нийт 2,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. 

Албаны хүмүүс иргэдийг Семеру галт уулаас урсан буй халуун хайлмагаас багадаа 8 км хол байхыг шаардаж байна. Ява арал дээр өмнө нь галт уул дэлбэрэхэд нурсан гүүрийг сэргээн засварлаж байсан боловч уг гүүр дахин нуржээ. 

Индонезид газар хөдөлсний улмаас Япон улс цунамигийн давлагаа үүсэж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэг өгсөн ч цунамигийн давлагаа үүсэх аюул ажиглагдаагүй ажээ. 

Семеру галт уул нь Ява арлын хамгийн өндөр галт уул юм. Тус галт уул нь 3,676 метр өндөр бөгөөд хамгийн идэвхтэй галт уулуудын нэгд тооцогддог. Ойролцоогоор жилийн өмнө дэлбэрсэн бөгөөд багадаа 50 хүн амиа алдаж байжээ. 

Индонези улс нь галт уул, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн сард Ява арлын баруун хэсэгт галт дэлбэрсний улмаас 300 гаруй хүн амиа алдсан байна.

Эх сурвалж: ВВС 

Таны сурталчилгаа