2022 оны 12 дугаар сарын 04-өөс 05-ны өдрүүдэд болж буй жагсаал цуглаантай холбогдуулан өнөөдөр УИХ цахимаар хуралдан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд үг хэлсэн байна.
Ийнхүү Онц байдал зарлах саналыг ҮАБЗ-д хүргүүлсэн тухай мэдээллийг бид авлаа. Онц байдал зарлаж байгаа энэ тохиолдолд талбайн жагсаалд оролцсон болон оролцож буй залуучуудын бие махбодод халдах, тэдний эсрэг бүх хэлбэрийн үйл ажиллагаа явуулах, хүний эрхийн эсрэг зөрчил гаргахгүй байхыг Ардчилсан намын зүгээс МАН-ын эрх баригчдад хатуу анхааруулж байна. Ардчилсан намын зүгээс жагсаалыг анхааралтай ажигласаар байгаа болохыг мэдэгдье!
Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал
2022.12.05 21:45